Ханбогдод харх үүрлэжээ

10e0a68171accc2bigӨмнөговь аймгийн Ханбогд суманд цөөнгүй харх үүрлэсэн талаар эх сурвалжийн мэдээлэл манай сайтад ирлээ. Хэдэн сарын өмнөөс ганц нэгээр үзэгдэж, нутгийн олныг гайхашруулж байсан эл амьтны тоо одоо арав гаруй болж нэмэгджээ. Эл амьтан нь оготно хулганыг бодвол биерхүү бөгөөд шүд нь хурц, сарвуу нь том, сүүл нь бахим урт юм байна.

Нутгийн айлууд хархнаас хамгаалж төмөр хаяавч хийсэн ч шөнө оройн цагаар төмрийг мэрж, малтаад амраахаа байсан талаарх гомдлыг холбогдох газруудад өгчээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газар, хорио цээрийн албаны ажилтнууд Ханбогд суманд ажиллаж, хавх тавин дээрх амьтдын заримыг барьжээ. Хавханд орсон амьтдыг урьдчилсан байдлаар бор харх байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна.Бор хархны биеийн урт нь 12-25 см, жин нь 110-500 гр жинтэй байдаг ажээ. Харх өргөн тархсан зарим оронд тухайлбал Энэт­хэгт 1 кг хүртэлх жинтэй харх ч байдаг аж. Харх 50-80 см өндөрт харайж таван метр зузаан ханыг цоолж, усанд хөвөх, сэлэх, шумбах чадвартай аж. Харх байга­лийн гамшигт нэрвэг­дэх, дайн байлдаан болох үед хүнд ойртдог. Манай улсад иймэр­хүү зүйл тохиолдож байсан бөгөөд тэд өлгийтэй хүүхэд бие сул дорой согтуу унтаж буй хүн рүү ноцож бодон мэг­жийг хазаж барьсан ч удаатай байдгийг эх сурвалжууд дурдсан байна.

Хархны хүмүүст учруу­лах хор уршиг маш их. Манай орны хувьд Төв, Сэлэнгэ, Дорнод, Хэнтийн бүс нутагт хийсэн ажиглалтаар нэг сангийн аж ахуйд 60-аад торой, галуу, тахианы мянгаад дэгдээхэй барьж хохирол учруулж бай­жээ. Гадны орнуудад усны хоолойг цоолон ус алдуулах, цахилгаан шугам сүлжээг тасдан осол гаргах зэргээр улс орны эдийн засагт ихээ­хэн хохирол учруулж байжээ. Үүнээс гадна харх эрүүл ахуйн талаасаа байгалийн голомтот олон өвчин үүсгэг­чийг тээж дамжуулдаг бохир амьтан юм байна. Харх маш түргэн үрждэг бөгөөд нэг харх 200-250 үр төл өтрүүлэх боломжтой байдаг аж. Тиймээс Ханбогд сумынхан харх байж болзошгүй энэ амьтныг хурдхан устгаж өгөхийг хүсч буй юм.

Д.ЦЭЦЭН

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …