Төрийн ордонд Ногоон хөгжлийн үндэсний чуулган өнөөдөр болно. НҮБ-аас Ногоон эдийн засгийн хөгжлийн түншлэл хөтөлбөрийг зарлаж, дэлхийн 190 гаруй орноос 40 улсыг сонгож, ирэх долоон жилийн турш тусламж дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тэдгээр орны тоонд манай улсыг багтаасан бөгөөд чуулганы үеэр албан ёсоор зарлах юм байна. Тус чуулганаар Монгол Улсын ногоон хөгжлийн талаарх үзэл баримтлалыг хэлэлцэж батална.
Ногоон хөгжлийн үндэсний чуулганд аймаг, орон нутгийн төлөөлөл төдийгүй энэ чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагууд ч оролцох юм. Одоогоор дээрх зорилт, хөтөлбөрийг дэмжиж, Архангай, Өвөрхангай, Булган зэрэг зургаан аймаг “ногоон” болох хүсэлтээ яманд ирүүлжээ.
Т.Түвшин
Ugluu.mn