А.Амбасэлмаа: 33219 хүнээс шинжилгээ авахад 32 хүний сорьцод коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 33219 хүнээс шинжилгээ авахад 32 хүний сорьцод коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотоос илэрсэн.

-Шинээр бүртгэгдсэн тохиолдлын зургаа нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцад илэрсэн.

-Үлдсэн нь батлагдсан тохиолдлуудын ойрын болон анхны давтан шинжилгээнд илэрсэн байна.

Сүүлийн 24 цагийн дотор 29 хүн эдгэрч гэртээ гарсан байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 2383 болсноос 1711 нь эдгэрсэн. Одоо 655 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд гурав, хүндэвтэр 86, хөнгөн 565 хүн байна.

Сүүлийн үед Улаанбаатар хотод хэд хэдэн халдварын голомтууд идэвхтэй байна. Тухайлбал Сүхбаатар дүүргийн 114 дүгээр сургуулиас хамааралтай голомтод нийт 14 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Монгол шир ХХК ажилчдаас гаралтай голомтод нийт 135 тохиолдол бүртгэгдсэн байна. Амгалан амаржих газартай холбоотой халдвар 69 болсон” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …