Ж.Байгалмаа: Коронавирусийн халдвар авсан 122 хүүхэд эмнэлэгт эмчлэгдэж байна

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.16/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр дархлаажуулалтын явцын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Г. Болдмаа мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г. Болдмаа: Вакцинжуулалт эхэлснээс хойш 126449 хүнийг хамруулсан. Өнөөдөр 41 цэгт 95 багаар 19793 хүнийг дархлаажуулахаар ажиллана. Манай дархлаажуулалтын үйл явц маш сайн явж байна. ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу вакцины тоо хэмжээнд тулгуурлаад эрэмбэлсэн байгаа. 464400 тун вакциныг хоёр тунгаар бодвол 232200 хүнд хийнэ. Одоогоор үүний 126 мянган тунг хийсэн. 105 мянган тун вакцин үлдсэн. Зорилтот бүлгээ дархлаажуулахаар ажиллаж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Шинж тэмдэг илрэхгүй халдвар авсан иргэд олон байна. Эсрэг биет тогтсон тохиолдолд вакцин хийлгэх үү? /Unuudur.mn/

-Эсрэг биет илрүүлэх шинжилгээ өртөг өндөртэй. Өвдсөнөөс хойш зургаан сарын дараа вакцин хийлгэж болно.

Астра Зенека вакцин хийлгэсэн хүмүүст хүндрэл гарч байгаа юу?

-Ковакс хөтөлбөрийн хүрээнд бид вакцинд хамрагдах хүмүүсийг эрэмбэлэн ангилсан. Эхлээд зорилтот бүлгээ дархлаажуулалтад хамруулна. Одоогоор Астра Зенека болон Сенофарм вакцин хийлгэсний дараа вакцины дараах урвалууд илэрсэн. Хүнд тохиолдол гараагүй.

-Коронавирусийн халдвар аймаг суманд гарсан тохиолдолд тухайн орчиндоо эмчилгээ хийлгэх боломжтой юу. Мөн тус халдвараар хэдэн хүүхэд өвчилсөн бэ?

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Завхан аймгийн Шилүүстэй суманд зөөвөрлөгдөн очсон тохиолдлыг эмчилсэн. Ойрын хавьтлын тусгаарлалтын амжилттай хийсэн. Аймаг орон нутагт эмчилгээ тусгаарлах үйл ажиллагааг хийх боломжтой. 0-18 насны 744 хүүхэд халдвар авсан байсан. 85 хувь нь Улаанбаатар хотод гарсан. 122 хүүхэд одоогоор эмнэлэгт эмчлэгдэж байна. Одоогоор 300 гаруй ахмад өвчилсөн байна.

-Одоогоор хэдэн хүн ямар вакцинуудыг хийлгээд байна вэ? /Парламент.mn/

-126 мянга гаруй хүн Астра Зенека болон Сенофарм вакциныг хийлгэсэн. Бид хоёр дахин хүчээр ажиллахаар төлөвлөж байна.

-Халдвар аваад эдгэрсэн иргэд яагаад мэдээлэл өгөхгүй байна вэ? /ТВ6/

-Өдөр бүр халдварын тохиолдол ихсэж байна. Өвчлөлөөд эдгэрсэн хүнээс “мэдээлэл өгөөч” гэсэн зүйлийг бид хэлэхгүй. Өөрсдөө мэдээлэл өгье гээд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах бүрэн боломжтой.

-Эхний тун хийлгэсэн хүмүүсийн хэдэн хувьд нь тохиолдол бүртгэгдсэн бэ? /NTV/

-Эхний тунг аваад дархлаа тогтохгүй. Хоёр дахь тунгаа авсны дараа 14-28 хоногийн дараа дархлаа тогтож байгаа. Гурван том судалгааны баг ажиллаж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …