Архаг хууч өвчтэй 60-аас дээш насны иргэдийг дархлаажуулж эхэллээ

УОК-оос ирсэн чиглэлийн дагуу НОК, ДОК 60-аас дээш насны архаг хууч өвчтэй иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад өнөөдрөөс хамруулж эхэлж байна. Дүүрэг бүрд дархлаажуулалтын нэг суурин цэгийг хоёр лайнтай нээж, зөвхөн 60-аас дээш насны архаг хууч өвчтэй (Эрүүл мэндийн 4-р бүлгийн) иргэдийг хамруулахаар төлөвлөсөн. Зорилтот бүлгийн ахмад настнуудыг дүүрэг тус бүрд байрлах дархлаажуулалтын цэг рүү тээвэрлэхээр нийтийн тээврийн гурван автобусыг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ажиллуулахаар боллоо.

Мөн дархлаажуулалтад шаардлагатай автобусны түлш, хоолны зардал, илүү цагийн урамшууллыг Монголын Улаан загалмай нийгэмлэгээс гаргахаар болжээ. Вакцин, шинжилгээ хийх явуулын зориулалтын 40 автобусаас гурван автобусанд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв  шаардлагатай тоног төхөөрөмж байрлуулан, баг томилох, дархлаажуулалтад ажиллах бэлтгэл ажлыг хангах юм. Дархлаажуулалтын есөн цэг өнөөдөр 11:00-17:00 цагийн хооронд, цаашид тогтмол 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД

1.Баянзүрх дүүрэг -133 дугаар сургууль

2.Баянгол дүүрэг -20 дугаар сургууль

3.Багануур дүүрэг -Эрүүл мэндийн төв

 4.Чингэлтэй дүүрэг -Аврагч спорт хороо

5.Сонгинохайрхан дүүрэг -9 дүгээр сургууль

 6.Сүхбаатар дүүрэг -11 дүгээр сургууль

 7.Хан-Уул дүүрэг -Монгол Солонгос коллеж

8.Багахангай дүүрэг -Эрүүл мэндийн төв

9.Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төв

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …