Б.Ууганбаяр: Улаанбаатар хотод 957, орон нутагт 135 халдварын тохиолдол бүртгэгдэж, найман иргэн нас барлаа

Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.27/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 10578 хүнд шинжилгээ хийхэд 1098 хүнд коронавируст халдвар илэрлээ.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 32437 болсон байна.

Улаанбаатар хотод 957, орон нутагт 135, тусгай үүргийн онгоцоор ирсэн 6 хүнд халдвар илэрлээ. Мөн 733 хүн эдгэрч гарсан. Нийт эдгэрсэн хүний тоо 17543 боллоо. Эмнэлгээс 405, гэрийн ажиглалтаас 328 хүн эдгэрч гарсан.

Сүүлийн 24 цагт 8 хүн нас барлаа. Тухайлбал, 78 настай эмэгтэй, 57 настай эмэгтэй, 75 настай эмэгтэй, 51 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй, 53 настай эрэгтэй, 65 болон 70 настай эмэгтэй нас барлаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4427 хүнээс хөнгөн 2557, хүндэвтэр 1447, хүнд 343, маш хүнд 80 хүн байна.

Дархлаажуулалтын 2-р тун 51787 хүн хамрууллаа. 45-аас дээш насны хүмүүсийн 1-р тунг өнөөдөр хийж эхэлж байна.

займ на карту быстро онлайн zaymi-bistro.ru займ до зарплаты онлайн на карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый займ на карточку credit-n.ru займ на длительный срок онлайн

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …