“Ялагчдын цуваа-2021” Олон улсын Моно жүжгийн уралдаант фестивал зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ жилийн ялагчаар Төв аймгийн Монгол туургатан театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Р.Янжиндулам тодорлоо.
“Ялагчдын цуваа” фестивал нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд нэгдүгээр шатанд Монгол улсын найман жүжигчин өрсөлдсөн юм. Харин хоёрдугаар шатанд Монгол улсаа төлөөлөн Олон улсын фестивальд оролцох эрхийг Төв аймгийн Монгол туургатан театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Р.Янжиндулам, Black box театрын жүжигчин Г.Мөнхжаргал нар шалгарсан билээ.
Тус фестивалийн хоёрдугаар шат зургаадугаар сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж найман улсын 9 бүтээл өрсөлдөн дэлхийн тэмцээний ГРАН ПРИ шагналын эзнээр Төв аймгийн Монгол туургатан театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Р. Янжиндулам “ Би хэн бэ” жүжгээр оролцон шалгарлаа.