Н.Жокович хагас зууны өмнөх амжилтыг давтлаа

Дэлхийн манлай теннисчин, Сербийн Новак Жокович Уимблдоны нээлттэй тэмцээнд Италийн Маттео Берреттиниг 6:7 (4:7), 6:4, 6:4, 6:3-аар хожиж түрүүлсэн билээ. Энэ нь түүний “Их дуулга”-ын 20 дахь цом бөгөөд өмнө нь Швейцарын Рожер Федерер, Испанийн Рафаэль Надаль хоёр л ийм амжилт үзүүлж байв. 34 настай серб эр энэ оны Австралийн нээлттэй тэмцээн болон “Ролан Гаррос”-т түрүүлсэн ба гурван “Их дуулга”-д дараалж аваргалсан ховор амжилтын эзэн болсон юм. Ийнхүү тэрээр 1969 онд Австралийн Род Лэйверээс хойш нэг улирлын гурван “Их дуулга”-д манлайлсан анхны теннисчнээр тодров.

Мөн Н.Жокович нэг улиралд “Ролан Гаррос”, “Уимблдон” хоёрт түрүүлсэн тав дахь хүн боллоо. Түүнээс өмнө Австралийн Род Лэйвер 1969, Шведийн Бьорн Борг 1978-1980, Испанийн Рафаэль Надаль 2008, 2010, Швейцарын Рожер Федерер 2009 онд түрүүлж байжээ.

быстрый займ на киви кошелек zaymi-bistro.ru займ онлайн круглосуточно на банковскую карту
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый займ на карточку credit-n.ru займ на длительный срок онлайн

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …