Ховд аймаг: Иргэндээ нээлттэй төр, иргэдийн оролцоотой төсөв батлах ажил амжилттай өндөрлөлөө

1460238_638801909496182_936094697_nАймаг орон нутгийн шинэ удирдлагууд ажлаа авсан нэг жилийн хугацаанд юуг хийж хэрэгжүүлсэн талаархи тайлан мэдээллээ Жаргалант сумын Цамбагарав, Наран, Рашаант багийн иргэдэд тайлагналаа.

Энэхүү тайлан мэдээллийг аймгийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ч.Чинбат хүргэж, тус багуудын иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн юм. Мөн ирэх оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр амьдарч байгаа баг хороондоо юу хийж хэрэгжүүлвэл хамгийн их үр дүнтэй талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна түүвэрчилсэн судалгаа авлаа.

Иргэдийн зүгээс ахмад настан, хүүхдүүдийн ая тухтай тоглож наадах, чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцөл хэрэгтэйгээс гадна гэр хороололд зам, дэд бүтэц, гэрэлтүүлэг нэн чухал байгааг онцолж байсан юм.

Мөн 2013 онд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил иргэдийн нүдний өмнө илт харагдаж их зүйл хийж амжуулсан гэдгийг ч онцолж байлаа. Ийнхүү иргэндээ нээлттэй төрийн тогтолцоо, иргэдийн оролцоотой төсөв батлах үйл ажиллагаа Жаргалант суманд амжилттай явагдаж өндөрлөв.

Г.Одонтуяа

index

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …