Соёл, урлагийн түүхэн гэрэл зургуудыг театрын музейд хүлээлгэн өглөө

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Соёлын яам санаачлан Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос «Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа» сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Театрын музейд хүлээлгэн өглөө.

Тус үзэсгэлэн Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд 2021 оны 6 дугаар сарын 30-нд нээлтээ хийж 100 хоногийн хугацаанд олон нийтийн хүртээл болсон юм.

Үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Хүүхэлдэйн театр, Монгол Улсын Консерватори, Монголын Театрын музей зэрэг соёл урлагийн байгууллагуудын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй 350 гаруй түүхэн ховор гэрэл зургуудыг дэлгэн үзүүллээ.

Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнгээр дамжуулан хүүхэд залууст соёл, урлагийн түүхэн үйл явцыг сурталчлах, танин мэдэхүйн мэдээллийг хүргэх цаашлаад гэрэл зургийн сэтгүүл болгож хөдөө орон нутагт түгээн дэлгэрүүлэх талаар хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …