Фото:“Алтан намар-2021” судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэмжих сарын хүрээнд “АЛТАН НАМАР- 2021” судалбар зургийн үзэсгэлэнг байгальд ээлтэй монгол соёлын хүрээнд, орчны бохирдлыг бууруулах ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе уриан дор “B Contemporarу Art Gallery”, Монголын урчуудын эвлэл хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр гурван зураачийн бүтээлийг шилдгээр шалгаруулж, шагнал гардууллаа.

Үзэсгэлэнд нийт 100 уран бүтээлчийн 120 бүтээл ирснээс Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл, Алтан гадас одонт зураач Э.Цолмонбат, СТА У.Батцоожын судалбар зураг шилдгээр шалгарсан юм.

“АЛТАН НАМАР-2021” судалбар зургийн үзэсгэлэн энэ сарын 29-нөөс 11-р сарын 10-ийг дуустал үргэлжилнэ.

Сүхбаатар дүүрэг 7-р хороо, МУЭ-н Б урлан, “B Contemporaray Art Gallery”

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …