Тэсвэр хатуужил, хүсэл тэмүүлэл, идэвхтэй амьдралаараа олон хүнд үлгэр дуурайлал, урам зориг өгч яваа эрхэм бол Соёлын тэргүүний ажилтан жүжигчин, продюсер Ж.Баясгалан. Тэрбээр гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан “Мэдэрмээр байна” шинэхэн клипээ олны хүртээл болголоо.
Чи намайг хүлээх үү хэлээч
Би чамайг санаж болох юмуу
Чиний инээхийг хармаар байна
Би чамайг мэдэрмээр байна хэмээн хосуудын хайр, сэтгэлийн үгийн утсыг хөнджээ.
Хосууд анх “Чин зүрх” дууны клипээ цацаж залуусын сонсох дуртай дууны жагсаалтыг тэргүүлж чадсан юм. Уг дууныхаа талаар жүжигчин Ж.Баясгалан “Туулж яваа амьдралын түүхээсээ хуваалцсан илтгэл минь олон хүнд хүрч урам зориг өгсөн гэдгийг сонсох өөрт минь урам болон урагшлах хүч нэмэв.
Хайр агуу хүчтэй шиг дуу тийм их хүчтэй. Хайр гэрэлтсэн харцаар биесээ ширтэн бидний дууг сонсож амандаа аялаасай хэмээн аз жаргал баяр баясал төрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж хамтдаа дуулсан энэхүү дуугаа бэлэг болгон барилаа” хэмээн өгүүлж байв.