Морин хуурын чуулга “Мариинский” театрт урилгаар тоглоно

Улсын Филармонийн Морин хуурын чуулгын хамт олон ОХУ-ын алдарт “Мариинский” театрын тайзнаа тоглолтоо хийхээр болжээ.

Тодруулбал, Морин хуурын чуулгын уран бүтээлчид ОХУ-ын Санкт-Петербург хотын “Эрмитаж”-ийн концертын танхимд энэ сарын 11,12 ны өдөр уран бүтээлээ толилуулах бол 13-нд “Мариинский” театрт урилгаар тоглох аж.

Энэхүү тоглолтод Морин хуур чуулгын уран бүтээлчид, удирдаач МУСТА Д.Түвшинсайхан, Дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Б.Монголхүү, Б.Энхнаран, Улсын филармонийн гоцлол дуучин МУГЖ Б.Мөнхбаатар, Үндэсний урлагийн их театрын бүжигчид гээд 45 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм.

ОХУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан “Рерихийн” музейн хамт олон ОХУ-д тоглолт хийх саналыг Улсын Филармонийн Морин хуурын чуулгын хамт олонд тавьжээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …