Монгол Улсын Засгийн газраас дүрслэх урлагийг хөгжүүлэх, дэмжих бодлогын хүрээнд жил болгон зохион байгуулдаг дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2021” үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдлаа.
Соёлын сайдын 2021 оны А/293 тоот тушаалаар томилсон мэргэжлийн зөвлөл “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2021” үзэсгэлэнд дэлгэгдсэн 75 уран бүтээлчийн 86 бүтээлийг хэлэлцэн, шалгаруулалт явуулж зураач Б.Орхонтуулын “Өртөө” баримал бүтээлийг 2021 оны “Дүрслэх урлагийн оны шилдэг бүтээл”-ээр шалгаруулан улсын сан хөмрөгийг баяжуулав.
Энэхүү үзэсгэлэнд оролцсон нийт бүтээлээр “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл 2021″каталог хэвлэгдэх юм.