УИХ-ын Байнгын хороодын зарим Ажлын хэсгүүд хуралдана. “Оюу толгой” ХХК-ийн 2010-2012, 2013 оны хоёрдугаар улирал хүртэл улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14:00 цагаас 334 тоот өрөөнд хуралдах юм байна.
Мөн Маршалын албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09:00 цагаас “Г” танхимд, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11:00 цагаас “Г” танхимд тус тус хуралдана.
Т.Түвшин
Ugluu.mn