2021 оны шилдэг тайз, дэлгэцийн уран бүтээлчдийг тодруулах ёслолын арга хэмжээ 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
“Мөнгөн мод” оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын арга хэмжээ энэ сарын 22-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд 12 шилдэг уран бүтээл, 12 шилдэг уран бүтээлчийг шилдгээр тодруулж тус бүрт “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн урамшуулал олгох юм.
Жил бүр зохион байгуулдаг оны шилдэг уран бүтээлч шалгаруулах үйл ажиллагаа нь “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Шилдэг зураач”, Шилдэг жүжигчин”, “Шилдэг бүжигчин”, “Шилдэг хөгжимчин”, “Шилдэг дуучин”, “Шилдэг утга соёлын өвийг эзэмшигч” зэрэг номинацид нэр дэвшигчдийг бүртгэж шилдгүүдийг тодруулдаг байсан бөгөөд Засгийн газрын 2020 оны 4 дүгээр тогтоолоор “Тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч”, “Хөгжмийн зохиолч”, “Продюсер”, “Удирдаач”, “Бүжиг дэглээч” төрлүүдийг нэмж тодруулахаар шийдвэрлэсэн юм.
Энэ удаагийн Шилдэг уран бүтээл, Шилдэг уран бүтээлчид нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 3-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Соёлын яамны Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтэст цахим хэлбэрээр бүртгэх тул эрхэм уран бүтээлч, бүтээн туурвигч, эрх эзэмшигч та бүхэн дор дурьдсан линкээс дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч бүртгэлд хамрагдана уу.
Оны шилдэг уран бүтээл
- Оны шилдэг бүтээл шалгаруулах удирдамжтай энддарж танилцаарай
- Шилдэг уран бүтээлд нэр дэвшигчийн мэдээллийг энд дарж бүртгүүлнэ үү.
Оны шилдэг уран бүтээлч
- Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журамтай энд дарж танилцаарай
- Шилдэг уран бүтээлчид нэр дэвшигчийн мэдээллийг энд дарж бүртгүүлнэ үү.
Сонирхуулахад 2019 оны ШИЛДЭГ ДУУЧНААР УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫН ГОЦЛОЛ ДУУЧИН С.Бат-Эрдэнэ, шилдэг хөгжимчнөөр Улсын Филармонийн Морин хуурын чуулгын морин хуурч Р.Амарбаяр, ШИЛДЭГ БҮЖИГЧНЭЭР Цагдаагийн Сүлд чуулгын бүжигчин Ё.Дамчаабадгар , ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ШИЛДЭГ ЗУРААЧААР Улсын Хүүхэлдэйн театрын зураач С.Энх-Од, ШИЛДЭГ ЖҮЖИГЧНЭЭР Улсын Драмын эрдмийн театрын жүжигчин Б.Жаргалсайхан, ТАЙЗ ДЭЛГЭЦИЙН ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧААР соёл урлагийн их сургуулийн бүжгийн урлагийн сургуулийн багш, бүжиг дэглээч Д.Энхгэрэл, СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧААР Г.Баяртай нарын уран бүтээлчид тодорч байсан юм.