Ц.Ганзориг: Найруулагч Б.Тамир “жингээ хас, үс сахлаа ургуул” гэдэг даалгавар өгсөн

“Маск” продакшны жүжигчин, МУСТА Ц.Ганзоригтой ярилцлаа.


-Уран бүтээлийн сонин сайхнаар ярилцлагаа эхэлье?

-Сүүлийн үед дэлгэцэнд нэг их гарахгүй байгаа. Уран бүтээлч хүний хувьд өөрийн дүрх төрхөд өөрчлөлт, шинэчлэл хийж байна. Ил гарахгүй байх хугацаандаа олон сайхан киноны арын албанд зургийн даргаар ажиллалаа. СУИС-ийн төгсөх курсийн оюутан, залуухан найруулагч Бат-Эрдэнийн “Хайрлах хүч” УСК-д зургийн даргаар ажиллаад дөнгөж дууслаа. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбоо, “U Film”-ын хамтын бүтээл С.Удвал ахайтны бодит түүхээс сэдэвлэсэн “Улаан цэцэг” МУСК-д зургийн дарга болон С.Удвал гуайн аавын дүрийг бүтээлээ.

-Өөрөө дүр бүтээхгүйгээр зургийн даргаар ажиллах ямар байдаг вэ?

-Зургийн даргын ажилдаа дуртай, кино бүтэхэд чухал роль шүү дээ. Киноны орчин, цаг үеийг зураач нар бүтээж, зургийн дарга нар бодит болгодог. Зарим хүмүүс зургийн дарга бол боолын ажил гэдэг л дээ, үүнд жаахан эгдүү хүрдэг юм.

-Зургийн даргын ажил нэлээд судалгаа, мэдрэмж шаарддаг уу?

-Тэгэлгүй яахав, зохиолоо маш сайн уншаад найруулагч, оператор, зураач нартайгаа нягт холбоотой ажиллана. Жишээлбэл, “Улаан цэцэг” МУСК-д 1928-1990 оны үйл явдал гардаг. Тэр он цаг ямар байсныг маш богино хугацаанд харуулна. Түүнийг маш тодорхой харуулж, хүмүүст ойлголт өгөхийн тулд зургийн дарга сайн ажиллах хэрэгтэй. 1928 онд С.Удвал дарга есөн настай байхад ямар гэрт амьдарч, тухайн үеийн даргын өрөө гээд л тэр бүхнийг бүрдүүлэхэд мэдрэмж чухал. Миний хувьд болж өгвөл зэрэглэл өндөр, энэ цаг үед ховорхон объектуудыг сонгодог. Улс төртэй холбоотой кино байхад улс төрийнхөн хаана уулзах боломжтой вэ гээд л харна даа.

-“Улаан цэцэг” МУСК-д хэдий хугацаанд ажиллав?

-Хоёр жилийн өмнө Г.Ундармаа эгч зургийн даргаар ажиллах санал тавьсан. Энэ бол миний зургийн даргаар ажилласан анхны түүхэн кино. Цар тахлын улмаас хойшилж өнгөрсөн намраас зураг авалтаа эхэлж, одоо ард түмэндээ хүрэх гээд догдолж байна. Шинэ цагийн залууст С.Удвал гэж ямар хүн байсныг үзүүлэх гэж байгаадаа их догдолж байна. Энэ кинонд ажиллаж байхдаа С.Удвал гуай их ажлын хажуугаар хэзээ нь уран бүтээлээ туурвиж, үр хүүхдүүдээ өсгөж, гадагшаа томилолтоор явдаг байсан юм бол оо гэж гайхсан.

-Бас энэ цагийн хит “37-р точка” УСК-д зургийн даргаар ажилласан шүү дээ…

-Тийм ээ, бас л шандас сорьсон уран бүтээл байсан. Цаг үеийн байдлыг харуулахаар объектоо олох, “Фантастик” продакшны залуус маш дайчин, шаргуу ажилладаг. Одоо уран бүтээлээ харахад гоё байдаг. “37-р точка” УСК зургийн дарга гэдэг нэрийг маань илүү тамгалж өгсөн.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …