“Гэгээн Муза-16”: “Жангар” хүүхдийн жүжиг 8 төрөлд нэр дэвшлээ

Драмын урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчийг шалгаруулах “Гэгээн Муза” олон улсын театрын наадам энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Наадмын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа зургаадугаар сарын 11-ний өдөр болно.
“Гэгээн Муза-16” олон улсын театрын наадамд өрсөлдөх уран бүтээлчдэд “Нэр дэвшигчийн гэрчилгээ” гардуулах арга хэмжээ өчигдөр /2022.04.05/ Хүүхэлдэйн театрт зохион байгуулагдлаа.
Энэ жилийн наадмын Хүүхдийн жүжгийн төрөлд “Жангар” /Завхан аймгийн ХЖТеатр/, “Тангарагт хаан” /Орхон аймгийн ХЗТеатр/, “Гэрэл асаа” /Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр/ уран бүтээлүүд өрсөлдөж байна.
Тэгвэл Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Жангар” хүүхдийн жүжиг энэ жилийн наадмын 1-р шатны сонгон шалгаруулалтад амжилттай оролцож 2-р шатанд нийт 8 төрөлд нэр дэвшин өрсөлдөхөөр болж уран бүтээлчид нэр дэвшигчийн гэрчилгээгээ гардан авлаа.


Тодруулбал “Гэгээн Муза-16” олон улсын театрын наадамд нэр дэвшсэн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид Шилдэг жүжгийн зохиолч СТА Д.Мэндсайхан, Шилдэг найруулагч: СТА Э.Ёндоншарав, Шилдэг зураач: СТА С.Ариунболд , Шилдэг хөгжмийн зохиолч: Ё.Эрдэнэбаатар, Шилдэг эрэгтэй гол дүр: А.Цэрэнбалжир, Шилдэг эмэгтэй гол дүр: Ө.Мөнхнасан, Шилдэг эрэгтэй туслах дүр: СТА Б.Сандуйжав, Шилдэг эмэгтэй туслах дүр: Б.Ариунзаяа нар өрсөлдөх юм.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …