Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 34 уурхай, уулын үйлдвэрийг улсын комисс ашиглалтад хүлээж авчээ. Ашиглалтад хүлээж авсан уурхайг эрдэс баялгийн нэр төрлөөр нь ангилж үзвэл 10 гаруй төрлийн уурхай байгаа аж.
Тухайлбал, хар тугалганы хүдрийн баяжуулах үйлдвэр, зэс алтны баяжуулах, нүүрс баяжуулах, төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр тус бүр нэг, жоншны уурхай хоёр, нүүрсний ил уурхай гурав байгаа юм байна. Харин алтны шороон орд 14, ил уурхай хоёр байгаа бол төмрийн хүдрийн ил уурхай, галт уулын шаарганий үйлдвэр тус бүр нэг, барилгын чулуу, дайрганых тав, тоосгоны шаварны хоёр үйлдвэр шинээр ажиллаж эхэлжээ.
эх сурвалж: ийгл.мн