С.Баянмөнх: “Яг түүн шиг” шоунаас мэдэрч болох хамгийн гоё мэдрэмжүүдийг авч байна

“Яг түүн шиг 2022” шоуны зургаа дахь дугаарын ялагчаар “Gangbay” хамтлагийн дуучин Баянаа буюу С.Баянмөнх шалгарлаа. Түүний хувьд Этиоп гаралтай, этгээд үст Канадын дуучин Weeknd-ийг “бүтээж” ялагч болсон юм. Баянаагийн хувьд “Зуны зугаа” тоглолтын бэлтгэлдээ илүүтэй анхаарал хандуулж, өмнөх дугаарын үзүүлбэрт 100 хувь өөрийгөө дайчилж чадаагүйдээ үзэгчдээсээ уучлалт хүсэж байсан билээ. Тэгвэл тэр фенүүддээ амласандаа ийнхүү хүрлээ.

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн зургаа дахь дугаарын ялагч боллоо. Энэ дугаарт түрүүлнэ гэсэн бодол байсан уу?

Ялах боломжтой үзүүлбэр үзүүлэхийн тулд маш их хичээсэн. Өмнөх дугааруудаас илүү их хичээсэн, хөдөлмөрлөсөн гэж хэлж болно. Энэ дугаарын ялагч болно гэж зорьж, өөрийгөө тусгаарлаж үзүүлбэрээ бэлдсэн. Зорилгодоо үнэнч байж чадсанаараа түрүүлсэн гэж бодож байна.

Weeknd-ийг энэ улиралд гавьяат жүжигчин С.Наран дуурайсан. Өмнө нь ч манай уран бүтээлчид дуурайсан. Таны хувьд онцлог байх гэж хичээсэн зүйл нь юу вэ?

С.Наран эгчийн Weeknd-ийг дуурайсан бичлэгийг үзсэн. Түүний Weeknd дээр ажилласан туршлага, судалгаанаас нь суралцаж, хөдөлгөөний онцлог болоод дуулалтын талаар асуусан. Weeknd-тэй миний биеийн хэлбэр нэлээд ойролцоо байсан нь харагдах байдал дээр давуу тал болсон байх. Дуулалтын хувьд гэвэл миний хоолой басс баритон. Weeknd бол тенор хоолойтой. Тиймээс цээл тенор хоолойг гаргахыг их хичээсэн. Хичээл зүтгэл минь талаар болсонгүй.

Баянаагийн хувьд баззер үнэхээр хүнд таарч байх шиг. Хамгийн амаргүй нь хэнийг дуурайх байсан бэ?

Тийм ээ, үнэхээр хүнд байна. Ер нь бүгд л хэцүү байлаа. Хэн нэгнийг дуурайна гэдэг маш хэцүү зүйл. Яагаад вэ гэхээр өмнө нь би зохиолын дагуу өөр хүний дүрийг өөрөөрөө дамжуулж гаргаж байсан. Жишээлбэл, “Ромео Жульетта” жүжгийн Тибальт ч юм уу Ромеог гаргахдаа “Хэрвээ би Ромео байсан бол” гэж тоглож, тоглолтод зөвшөөрөгддөг байсан. Гэтэл одоо заавал ч үгүй яг тэр хүн шиг л байх ёстой болж байгаа юм. Үүгээрээ хэцүү гэх юм уу даа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …