Дэлхийн алдарт реппер Lil Pump Монголд хүрэлцэн ирлээ

Covid-19 цар тахалтай холбоотойгоор хоёр жил завсарласан байсан “Хуур” хөгжмийн наадам болоход нэг хоног үлдлээ.
Уг хөгжмийн наадамд Reborn stage буюу хип хоп, трап урсгалын уран бүтээлчид, Live stage буюу шинэ залуу, дотоодын хамтлагууд, Electronic stage буюу дотоодын алдартай DJ нараас бүрдсэн нийт 40 орчим уран бүтээлчид оролцоно.
Тэднээс гадна дэлхийн алдарт реппер Lil Pump XMF хөгжмийн наадамд өөрийн биеэр оролцож ая дуугаа өргөхөөр өнөөдөр Монголд газардлаа.
Түүний дуулсан “Gucci Gang” дуу нь youtube суваг дээр 1.1 тэрбум хандалттай. Энэ дуу нь тухайн онд АНУ-ын Billboard-ын топ гуравт орсон байдаг.
Мөн дуучин Kanye West-тэй “I love it” дуун дээр хамтарч ажилласан бөгөөд олон уран бүтээлээрээ дэлхийд танигдсан нэгэн билээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …