“Азийн баримтат кино” санд Монгол кино шалгарлаа

Азийн кино сан нь Зохиол хөгжүүлэх сан, Пост-продакшн сан, Азийн баримтат киноны сан гэсэн гурван төрлийн дэмжлэгтэй үйл ажиллагааг явуулдаг Азийн кино урлагийн чухал түнш юм.
Энэ жилийн сонгон шалгаруулалтад тус гурван ангилалд нийт 521 уран бүтээл ирснээс 13 бүтээлийг сонгон шалгаруулаад байна. Тус 13 бүтээлээс долоон баримтат кино Asian Network of Documentary Fund-д шалгарсан юм.
Тэгвэл найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” баримтат кино шалгараад байна. Найруулагч Ч.Хоролдорж нь олон улсын “48 цаг” кино наадамд “Зүүд” бүтээлээрээ өрсөлдөж шилдэг 16-д багтан “Каннын олон улсын кино наадам”-д киногоо гаргаж байсан билээ.


Азийн кино сан нь Бусаны олон улсын кино наадмын үеэр Азийн кино уран бүтээлчдэд мэдээлэл олгох форумыг зохион байгуулахаас гадна бусад олон улсын кино наадамтай хамтран дэлхийн хэмжээний стандартад нийцсэн Азийн кино, баримтат киног өргөжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг юм.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …