Ашигт малтмалын газраас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудыг энэ он он дуусахаас өмнө төлбөрөө яаралтай төлөхийг анхааруулж байна. Учир нь хуучин олгосон байсан зөвшөөрлүүдийн ихэнхийнх нь хугацаа дууссан тул цаашдаа сунгах эсэх тал дээр албаныхан нарийн шалгалт хийж байгаатай холбоотой аж. Хэрэв заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, тухайн талбайд сонгон шалгаруулалтыг дахин хийдэг юм байна. Мөн одоогоор хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй байгаа ажээ.
Төлбөрөө төлөх ААН-үүдийн жагсаалтыг энд дарж харна уу.