Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар нүүрсний хулгайг илчилж гаргаж ирсэн

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн эсрэг жагсаж буй иргэдтэй уулзлаа.

Тэрбээр “Засгийн газар нүүрсний хулгайг илчилж гаргаж ирсэн. Энэ асуудлыг орхихгүй, үр дүнд хүргэхээр ажиллах болно. Хамгийн гол нь бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол ялагдана. Ард иргэд Засгийн газартаа дэм болж нүүрсний хулгайч нартай тэмцэхийг уриалж байна” гэв.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хэрэгтэй холбогдуулан явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий штабыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан байгуулжээ.

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …