Хоёр хүнийг буудаж хороосон хэрэгтний цогцсыг олжээ

31ccc5d30e8cae73originalСүхбаатар аймгийн Мөнххаан суманд энэ сарын 1-нд хоёр хүний амийг буудаж хороон, нэг хүнийг шархдуулж зугтсан хүн амины ноцтой хэрэг гарсан билээ. Тэгвэл эл хэргийн сэжигтэн болох 25 настай, Э-ийн цогцсыг өчигдөр 14:00 цагийн үед Мөнххаан сумаас 10 км-ын зайд орших Баянтэрмэн уулаас олсон байна.

Урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлосон байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа ажээ.

Хэргийг эргэн сануулахад, Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Б.Эрдэнэсүхээс хүүхдийн тэтгэлэг болон 88 толгой малыг Д.Отгонзаяад олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаар тус албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Ц.Аваасүрэн шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбатын хамтаар өчигдөр Сүхбаатар аймгийн Баруун урт хотоос 80 километрийн зайд байрлах Мөнххаан сумын нутаг Тэрэм гэх газарт оршин суугч Б.Эрдэнэсүхийн гэр рүү нь очиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

Энэ үед Б.Эрдэнэсүх нь шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбатыг буудаж амь насыг нь хохироогоод тухайн үед хамт явсан төлбөр авагч талын таван хүн дээр очин иргэн н.Батсайханыг газар дээр нь буудан амь насыг нь хохироож, мөн иргэн н.Батсүхийн мөрөн тус газарт нь буудан шархдуулаад морь унан хэргийн газраас оргон зугатсан байна. Мөн хамт явсан гэх таван хүний гурван иргэн нь одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж.

index

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …