Бизнес эрхлэгчидтэй үйлчилгээ явуулах зөвшөөрлийн талаар төрийн байгууллагийнхан уулзалт хийнэ

6e4778faabd73b9de10b65f04fd4be313Бизнес эрхлэгчдийн анхааралд!

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зөвшөөрлийн шинэчлэлийн ажлын хүрээнд  Худалдан авах ажиллагааны газар, Хил хамгаалах ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Мал эмнэлгийн үржлийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, МҮХАҮТанхимаас олгож байгаа зөвшөөрөл, бүртгэл түүнтэй адилтгах актуудыг хүчингүй болгох, хэвээр үлдээх, шат дамжлагыг хөнгөвчлөх талаар уулзалт хийх тул бизнес эрхлэгчид өргөнөөр оролцоно уу.

Уулзалт 2013 оны 12 дүгээр сарын 06-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордон, Нутгийн удирдлагын танхимд болно.

Уулзалтад оролцох бизнес эрхлэгчдийг 262060 дугаарын утсаар бүртгэж байна.

Зөвшөөрөл лицензийн тоог зохистой хэмжээнд хүртэл бууруулах ажлын хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн эрх бүхий  байгууллагын зөвшөөрөл, лиценз тус бүрт дүн шинжилгээ хийж, хүчингүй болгох, хэвээр үлдээх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлэг 2013 оны 12-р сарын 5 –ны 08.30 цагт Төрийн ордон,  `Г ` танхимд болно.

Энэ хэлэлцүүлгээр Стандарчилал хэмжил зүйн газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас олгож байгаа зөвшөөрлүүдийг хэвээр үлдээх, хүчингүй болгох, шат дамжлагыг багасгах талаар хэлэлцэнэ.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …