Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар-2025” хэлэлцүүлгийг ирэх оны нэгдүгээр сарын 14-нд зохион байгуулах гэж байна.
Тус хэлэлцүүлэг нь “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”, түүний дагуу өөрчлөгдөх хуулиуд, геологи, уул уурхайн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг чухал хуулиудыг УИХ-аас батлагдсаны дараа олон нийтэд сурталчлах, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх талаар нээлттэй хэлэлцэх зорилготой юм байна.