Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өчигдөр хуралдаж, аймгийн Засаг даргаар А.Эрдэнэбаатарыг олонхын саналаар сонгожээ.
ИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаанд засаг даргад МАН-ын хорооноос А.Эрдэнэбаатарыг дэвшүүлсэн бол АН-ын хорооныхон Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлээд байсан бөгөөд нэр дэвшигч А.Эрдэнэбаатар 16 хүний санал авч сонгогдсон байна. А.Эрдэнэбаатар өмнө нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байжээ.