Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” кино Венецийн олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарав

Соёлын яамны харьяа Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн “Кино урлагийг дэмжих сан”-аас тодорхой хэсэгт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” (City of Wind) кино 80 дахь удаагийн “Венецийн олон улсын кино наадам”-ын Orizzonti (Horizons) бүрэн хэмжээний киноны уралдаант хэсэгт шалгарлаа.

П.Лхагвадулам найруулагчийн “Есдүгээр сарын цас” /Snow in September/ богино хэмжээний кино нь өнгөрсөн жилийн 79 дэх удаагийн “Венецийн Олон Улсын кино наадам”-аас “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг хүртсэн билээ.

 

Санал болгох мэдээ

ӨВӨРХАНГАЙ: “Бид өвлөн дуулна” уралдаан авьяастнуудыг тодрууллаа

​Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Нэргүйн нэрэмжит ардын богино дуу дуулаачдын “Бид өвлөн дуулна” аймгийн …