“Цөмийн энерги 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

DSC_8179Монгол Улсад Цөмийн энергийн комисс байгуулагдсаны 50 жил, Олон улсын атомын энергийн агентлагт манай улс гишүүнээр элссэний 40 жилийн ойд зориулсан “Цөмийн энерги 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус хуралд оролцож, салбарынханд баяр хүргэхийн зэрэгцээ хатуухан шүүмж хэллээ. Уран олборлолтоос шалтгаалж Дорноговьд тугал үхлээ, Багануурын уурхайн нүүрс цацрагийн агууламжтай байтал Засгийн газар түүнийг иргэддээ түгээж байна, Монголын төр уран олборлолтыг дэмжиж, иргэдийнхээ аюулгүй байдлын эсрэг ажиллаж байна гэх мэтчилэн олон нийтийг айдаст автуулсан мэдээллүүдэд салбарын эрдэмтэн судлаачид хариу өгөхгүй байгааг Ерөнхий сайд шүүмжиллээ.

DSC_8203

“Шинжлэх ухааны ололт, шинэ технологиудын хэрэглээ, үр шим, хор хохирлын талаар үнэн зөв мэдээлэл тайлбар өгөх нь та бүхний бас нэг үүрэг. Арван жил физик заалгасан хүүхэд разетканаас айдаг хэвээр төгсч байна, өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг цөмийн технологийг аюултай зүйл гэж ард иргэд маань ойлгож байна. Шинжлэх ухаанчдын үг дутсан энэ нийгэмд хэсэг бүлэг хүн зориудаар, зохион байгуулалттайгаар цөмийн “хичээл зааж”, олон нийтийг төөрөгдүүлж байна. Иймд хагас зуун жилийн түүхээ хэлэлцэж суугаа энэ мөчөөс эхлэн эрдэмтэн судлаачид тархиндаа, ажилдаа шинэчлэл хийх хэрэгтэйг физикч Ерөнхий сайдын хувьд та бүхэнд даалгаж байна” гэж хурлын үеэр хэлжээ.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …