Аднан Шахбулатовын нэрэмжит Бүгд Найрамдах Чечень Улсын Филармонид ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей-2023” VI Олон улсын уралдаан энэ сарын 13-ны өдөр эхлэх гэж байна.
“Орфей” уралдаан нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд олон улсын соёлын томоохон арга хэмжээ болжээ.
Зургаа дахь жилдээ явагдах уралдаанд оролцохоор ОХУ-ын хязгаар, бүс нутгууд, гадаадын орнуудын шилдэг гоцлол дуучид нэрт баритон Магомаевын урын санд орсон дуурийн болон эстрадын дуу гэсэн хоер үндсэн төрөлд энэ удаагийн “Орфей-2023” Гран При шагналын 150 000 рубль; Бүгд Найрамдах Чечень улсын Соёлын яамны шагнал –150 000 рублийн шагналын төлөө өрсөлдөнө.
Оролцогчдын авьяас чадварыг олон улсад нэр хүндтэй мэргэжлийн шүүгчид үнэлнэ.
Энэхүү уралдаанд өмнөх онуудад нийт 4000 гаруй уран бутээлч, дулаачид оролцсон байна.
Тэгвэл, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчдийн газрын мэдээллийн дэмжлэгтэйгээр энэ жил Монголын 17 дуучдыг мэдүүлсэн бол энэ сарын 4-ны өдөр зохион байгуулагчид Монгол Улсаа төлөөлөн оролцох дуучдыг нэрлэлээ.
Хоёр шаттайгаар явагдаж буй энэхүү наадамд тэнцсэн дуулаачид бол
1.Мөрөн Батзаяагийн- Монгол Улсын Консерватори
- Энхүүжин Эрдэнэболдын- Монгол Улсын Соёл Урлагийн Их сургууль
- Доржнамжин Баатарын- Гнесиныхны нэрэмжит ОХУ-ын Хөгжмийн Академи
- Гантөмөр Баатархүүгийн, МУСТА- Булган аймгийн Хөгжимт- Жүжгийн театр
- Дэлгэрбаяр Баяраагийн, МУСТА- Монгол Улсын Филармони
- Гомбожав Бат-Эрдэнийн- Монгол Улсын Соёл Урлагийн Их сургууль
- Чинбаатар Батбаярын- Монгол Улсын Үндэсний Урлагийн Их театр
- Бүүвэйбаатар Лхагвадорж, МУСТА- Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр
- Алтанхуяг Гантулгын- ЦЕГ-ын Сүлд чуулга
- Отгонболд Алтанхуягийн – ЦЕГ-ын Сүлд чуулга
- Бямбарагчаа Хүрэлбаатарын- Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр
- Аззаяа Насанжаргалын- Булган аймгийн Хөгжимт-Жүжгийн театр