“Монгол хаан” график комик зохиолын нээлт Лондон хотод болов

Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжгийг Дэлхийн сор болсон бүтээлүүд шигшигдэн тоглогддог театрын ноён оргилын нэг болох Лондон хотын West End-ийн Колесиум театрт “Монгол хаан” нэрээр тоглуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд Монгол, Британийн уран бүтээлчид “Монгол хаан” жүжгийн үйл явдлаас сэдэвлэсэн график комик номыг хамтран бүтээсэн бөгөөд номын нээлтийн арга хэмжээг 11 дүгээр сарын 8-ны өдөр Колесиум театрт зохион байгуулав.
Тус арга хэмжээнд Британийн төр, хувийн хэвшил, урлаг соёл, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл урилгаар оролцсон бөгөөд Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх баяр хүргэж үг хэлэв.
Элчин сайд Б.Энхсүх Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй үед “Монгол хаан” жүжиг Лондон хотноо тоглох гэж байгаа. Мөн тус график номыг хэвлэн гаргасан нь Монгол Улсын соёлын өв, түүх, ёс заншлыг Британийн төдийгүй олон улсын үзэгч, уншигчдад сурталчлан таниулах, иргэд хоорондын ойлголцол, хоёр улсын соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд номыг бүтээхэд ажилласан нийт баг, уран бүтээлчдэд талархал илэрхийлж баяр хүргэлээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …