Б.Дэлгэрбаяр, Х.Бямбарагчаа нар “Орфей” олон улсын VI дахь уралдааны хүндэтгэлийн гала тоглолтод дуулна

Чечень улсын нийслэл Грозный хотноо ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” олон улсын дуурийн дуулаачдын VI дахь уралдаан энэ сарын 13-ны өдрөөс эхлэн  зохион байгуулагдаж байна.

Тэгвэл “Орфей” олон улсын дуурийн дуулаачдын VI уралдааны шүүгчдийн шийдвэрээр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын дуучин Х.Бямбарагчаа, Улсын Филармоний гоцлол дуучин, МУСТА Б. Дэлгэрбаяр нар өнөөдөр Москвагийн цагаар 16.00 цагаас эхлэх наадмын хүндэтгэлийн Гала тоглолтод дуулахаар болжээ.

ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” олон улсын дуурийн дуулаачдын VI уралдаанд ОХУ-ын Москва, Санкт- Петербург хотууд, Алтай, Ставрополь, Краснодар, Псков, Свердловск, Калининград, Нижнегородск, Новосибирск, Оренбург болон бусад муж, Алания, Владикавказ, Ямало- Ненецкийн автономит тойрог, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад, Татарстан, Ингушети, Дагестан, Беларусь, Коми, Кабардино-Балкари,  Башкортостан, Чечень болон Латви, Монгол зэрэг орны 18-35 насны 200 гаруй дуулаач оролцжээ.

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …