Ховд аймаг: Аймгийн ИТХ дахь “Залуучуудыг дэмжих лобби” бүлэг байгуулагдав

1474397_645163068860066_538866415_nХовд аймгийн Залуучуудын холбооноос аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь “Залуучуудыг дэмжих лобби” бүлгийг 2013 оны 12-р сарын 03-ны өдөр шинээр зохион байгуулагдаж лобби бүлгийн дарга, дэд дарга, гишүүд сонгогдлоо.
Лобби бүлгийн даргаар Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Ховд аймгийн Засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ч.Чинбат, дэд даргаар Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Ховд сумын Төрийн банкны тооцооны төвийн эрхлэгч А.Арбол сонгогдож аймгийн залуучуудын холбооны дарга Г.Цоожхүүгээс тамга, батламжаа гардан авлаа. Лобби бүлгийн гишүүдээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Цэдэнбал, Ц.Нарантуяа, Г.Пүрэвганди, С.Гантөмөр, Т.Шинэбаяр, Х.Харахат, Б.Бат-Энэрэл, Ц.Ганчимэг, Д.Хуягбаатар, Н.Энхмандах, Б.Гомбосүрэн гэсэн 13 төлөөлөгч нэгдэж “Залуучуудыг дэмжих лобби” бүлгээрээ дамжуулан залуучуудын эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой, гүүр нь болж төрийн түвшинд ажиллахаар боллоо.

Г.Одонтуяа

index

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …