БНСУ-ын Чежү аралд болж буй жүдо бөхийн “Гран при” тэмцээний -100 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр алтан медаль хүртлээ.
Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаанд БНСУ-ын Ким Жинунийг цэвэр ялсан. Улмаар медалийн төлөөх барилдаанд Канадын Кайл Райсийг мөн цэвэр ялснаар алтан медалийн төлөө Украйны тамирчинтай шалгараад байсан юм.
БНСУ-ын Чежү аралд болж буй 2013 оны жүдо бөхийн отгон “Гран при” тэмцээнд манай улс 19 тамирчин илгээсэн.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр /XII.5/ эмэгтэйчүүдийн 52 кг-ийн өрсөлдсөн Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа алтан медаль хүртсэн.
Ингэснээр манай жүдочид БНСУ-ын Чежүгийн “Гран при” тэмцээнийг хоёр алтан медальтай эх орондоо ирэх болж байна.
Эх сурвалж: news.mn