Америкийн албан ёсны хөгжмийн нийгэмлэгээс The Hu хамтлаг “Алтан Рекорд” шагнал хүртжээ

Америкийн албан ёсны хөгжмийн нийгэмлэгээс The Hu хамтлаг “Алтан Рекорд” шагнал хүртсэн байна.

Энэ талаар Хү хамтлаг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан “Хү хамтлагийн зүгээс бүх Монголчууддаа шинэ оны мэндийг хүргэе. Үргэлж дэмждэг та бүхнийхээ хүчээр 2024 оноо Америкийн албан ёсны хөгжмийн нийгэмлэгээс Recording Industry Association of America (RIAA) “Алтан Рекорд” Чонон Сүлд дуундаа хүлээн авлаа. Энэхүү дуугаараа бид Хүннү Рок хөгжмийн урсгалыг дэлхийд тунхаглан Монгол улсаас хамгийн анхны удаа “Алтан Рекорд” авч салхийг хагалж байна, ар араас нэмэгдэх рекордсийг тэсэн ядан хүлээж байна”гэжээ.

 

 

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …