Танин мэдэхүй: Эртний Грекийн философич ГЕРАКЛИТ /Heraclitus, НТӨ 544-483/

download (1)Намтар: Эфис хотноо хаадны удмын гэр бүлд төрсөн боловч өөрийн хэргэм зэргээ ах дүүстээ шилжүүлээд өөрөө философийн мөр хөөжээ. Түүнийг философид бие даан суралцсан гэж үздэг. Үргэлж бодол дарагдан, уруу царайлан явдаг, хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хараад тэднийг үнэн сэтгэлээсээ “өрөвддөг” нэгэн байсан гэдэг. Тэрээр нас хэвийсэн үедээ нийгмээс тусгаарлагдмал, ганцаардмал байдалтай ууланд гарч даяанчлан  өвс ургамлаар хооллон амьдарсан ба хэтэрхий удаан ингэж амьдарсны улмаас “усан хаван” гэдэг хүнд өвчин тусч, аргагүйн эрхэнд эргэж нийгэмд буцаж иржээ. Түүнийг Европын анхны даяанч байсан гэж үздэг судлаачид ч бий. Өвчнөө эмчлүүлэхээр эмч домчид хандсан боловч цаадуул нь онош нь тогтоогдохгүй байна хэмээн цааргалжээ. Гераклит өөрийг нь шаналган зовоож байсан өвчнөө өөрөө эмчлэхийн тулд биенээсээ усыг гаргаж, дотор эрхтэнээ хатаахын тулд биедээ үхрийн баас түрхэн,  түүнийг хаттал нь наранд ээж удаан хэвтсний улмаас 60 орчим насандаа  насан эцэслэсэн  гэдэг. Гераклит яруу найраг, философийн өвөрмөц аргаар үзэл санаагаа илэрхийлдэг байсны улмаас хэн дуртай нь түүний үзэл санааны цаад утгыг бүрэн ойлгодоггүй ба одоо  үед ч гэсэн түүний бичвэрийг уншаад  бүрэн ойлгоход төвөгтэй байдаг гэнэ.

 Үзэл санаа: Гераклит эртний Грекийн философид диалектикийн анхны нэлээд хөгжингүй сургаалийг буй болгосон юм. Тэрээр нийгэм хүний  амьдрал дахь зөрчил тэмцлийг маш гярхай олж харж тод томруун гарган тавьжээ. Үүгээрээ диалектик сэтгэлгээ хөгжихөд жинтэй хувь íýмэр оруóëсан хүн юм.

“Бүх зүйл хөдлөж байх бөгөөд тайван гэж огт үгүй гэж Гераклит хэлсэн. Үүнийг тэрээр голын урсгалтай зүйрлэж: “нэг голын усанд хоёр удаа орж болохгүй, учир нь голын ус хэзээ ч нэг хэвээрээ ч áайхгүй” гэж бичжээ. Ертөнцөд хувирч өөрчлөгдөшгүй зогсонги зүйл хаана ч үгүй гэсэí нь Гераклитын үзэл санааны үндсэн гол баримтлал нь юì. Гераклитийн үзлээр, ертөнциéн áүх зүйл хөдлөж байна. Гэхдээ энэ мөнхийн хедөлгөөн бол мөнхийн өөрчлөлт байх юм.

“Өдөр бүр шинэ нар гардаг төдийгүй, нар бол байнга шинэчлэгдэж байдаг зүйл юм” гэжээ. Ингэж юмсыг байнгын хөдөлгөөнд нь, хувирал өөрчлөлтөнд нь авч үзэхдээ Гераклит уг хөдөлгөөн өөрчлөлтийн процессыг мөн диалектикийн үүднээс авч үзсэн байдаг. Гераклит хэлэхдээ: Хөдөлгөөн бол бүхнийг хамарсан нэг нэгдмэл зүйл юм. Тэр бүхний цаана нэг нэгдмэл эх үндэс байна. Бүх зүйл тасралтгүй өөрчлөгдөж байх боловч, тэнд нэгдмэл үндэс нь хэзээд хадгалагдаж үлддэг. “Энэ ертөнцийн дэг журмыг бурхан ч,  хүн  ч, ер нь хэн ч бүтээгээгүй юм. Тэр бол тодорхой түвшинд асч,  унтарч байдаг мөнхийн амьд гал  бөгөөд тэр нь  байсан, байгаа, байх ч болно” гэжээ. Эсрэг тэсрэгийн тэмцэл  амьдралд бодитой оршдог. Тэмцэл нь эсрэг тэсрэгийн далд, нууц зохицолд хүргэнэ.  Ийм зохицол нь бүхнээс хүчтэй, бүх муу муухайг уусгана. Зөрчил тэмцэл нь хүмүүсийн амьдрал өөр өөр байдгын шалтгаан. Ертөнцийн дээд нэгдэл, логос /хууль, нэгтгэгч, үүсэн буй болох өөрчлөлтийн үндсэн хөдөлгөгч хүч/-ыг  танин мэдэх нь мэдлэгийн дээд хэлбэр. Логос нь нууцлагдмал байх эрмэлзлэлтэй тул түүнийг танин мэдэхэд хэцүү. Хүмүүс түүнтэй өдөр бүр тулгардаг боловч анзаардаггүй. Хүн ухаалаг хэдий ч логосыг ухаарах чанар хүн бүрд заяадаггүй. Хүн өөрийгөө шинжилж мэдэх нь логосыг танин мэдэх үндэс.

Гераклит үгэнд, түүний утгыг нь хамаатуулах “сэтгэлгээний үгэн тоглоом”-ыг анх  сэдэж, өөрөө хэрэглэж байсан ажээ. Тухайлбал, манайхаар бол “нийгэм” гэдэг үг бол “нийтээрээ гэмтэн” /нийгэм= нийт+гэм/ байх, огторгуй бол огт+ор+үгүй гэсэн  утгатай гэх мэт.

Онч үг:

– Бүх юм байнга хувьсан өөрчлөгддөг

– Хүний зан байдал нь түүний хувь  заяаг тодорхойлно.

– Өөрийн дур хүсэлдээ захирагдсан амьдрал бол хүүхдийн тоглоомтой адил

– Аз жаргал гэдэг нь биеийн жаргалд бус, харин байгалийн хуулиар үнэн зөв ухаарч амьдрах явдал юм.

– Нэг голын усанд хоёр орж болохгүй.

– Өглөө бүр  “шинэ нар” манддаг.

– Далайн  ус нь цэвэр ч юм, бохир ч юм, гэхдээ тэр загасанд тохиромжтой бөгөөд ундаа болдог.

– Хичнээн сайхан сармагчин ч гэсэн хүнтэй харьцулахад  гутамшигтай байдаг.

– Тэмцэл түгээмэл шинжтэй. Энэ тугаар дайн бол зайлшгүй үзэгдэл.

– Гол нь юу байгаад бус, түүнийг  юу гэж ойлгох нь хамгаас чухал

– Албан тушаал, ард түмний сонирхол хоёр таардаггүй

 

Бэлтгэсэсн:    Ц.Мөнх

index

 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …