Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварын шалгалт амжилттай зохион байгуулагдлаа

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын  уран бүтээлчдийн мэргэжлийн  ур чадварын шалгалт 5 жилийн дараа зохион байгуулагдлаа.

Тус шалгалтын зорилго нь уран бүтээлийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд тасралтгүй хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох дүрэм журмын хүрээнд уран бүтээлчдийн ур чадварын бодит түвшинг тогтоож, уран бүтээлийн чанарт үнэлэлт, дүгнэлт өгөхөд өндөр ач холбогдолтой юм.

Энэ сарын 17-ны өдөр балет ангийн уран бүтээлчид мэргэжлийн ур чадварын шалгалтаа өгснөөр аттестатчилал-ын шалгалт амжилттай дууслаа.
Балет ангийн мэргэжлийн ур чадварын шалгалтын шүүгчээр МУК-ын зөвлөх багш, профессор МУГЖ Т.Туул, ДБЭТ-ын Ерөнхий балетмейстер МУСТА Д.Дашлхагва, Удирдаач МУСТА Т.Гэрэлцэцэг болон зочин шүүгчээр ОХУ-ын Буриад улсын ДБЭТ-ын Ерөнхий балетмейстер Баярто Цырандоржиевич Дамбаев нар ажиллав.

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …