Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөний 111 жилийн ой тохиож байна

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөний 111 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1913 оны гуравдугаар сарын 6-ны энэ өдөр “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг гаргаснаар Монгол Улсад сэтгүүл зүйн салбарын үндэс суурь тавигдсан гэж үздэг.

Монголын Сэтгүүлчдийн холбооны 7 дугаар Их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгох санал гаргаж, 2009 оноос хойш жил бүр тэмдэглэж байна.

Энэ өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс баярын хурал зохион байгууллаа.

Баярын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэвлэл мэдээллийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Иргэний нисэхийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн, “Шинэ өсөлт” сэтгүүлийн эрхлэгч И.Отгонжаргал нар Алтангадас одон хүртлээ.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …