Найруулагч Н.Наранбаатар “Төрийн соёрхолт” болно

indexУДЭТ-ын ерөнхий найруулагч  Н.Наранбаатар “Төрийн соёрхолт” хэмээх эрхэм цолын эзэн болох гэж байна.

Тодруулбал, түүний тайз дэлгэцийн урлагт 10 гаруй жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн үнэлэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн соёрхол цол хүртээхээр болжээ. Найруулагч Н.Наранбаатар нь “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд, “Саран хөхөө”-гийн номч түшмэл Дарма, “Атга нөж”-ийн Жамуха, “Харц хатан”-ы Ёндонд тоглож байсан бөгөөд “Гамлет”,  “Тэнгэрийн хүү”, “Тамгагүй төр” зэрэг түүхэн алдарт жүжгүүдийг найруулан тавьж үзэгчдийн хүртээл болгосон юм.

Сонирхуулахад, тэрээр драмын урлагаас төрийн соёрхол хүртсэн анхны найруулагч болж байгаа юм байна.
index

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …