Эрчүүдийн ихэнхи нь бэлгэвч хэрэглэх дургүй байдаг. Учир нь бэлгэвчтэй секс бодит мэдрэмж өгч чаддаггүй гэдэг. Тэгвэл дэлхийд анх удаа олон өнгийн бэлгэвч үйлдвэрлэж байсан Японы “Sagami Rubber Industries” резин үйлдвэрлэлийн компани дэлхийд анх удаа хамгийн нимгэн бэлгэвч үйлдвэрлэсэн байна.
Энгийн бэлгэвчнүүд 0,06-0,08 мм байдаг бол шинэ төрлийн бэлгэвч нь 0,01 мм аж. Энэ нь бараг бэлгэвчтэй байгаа гэсэн мэдрэмжийг төрүүлэхгүй болохыг зохион бүтээгчид хэлж байгаа бөгөөд найдвартай хамгаална гэдгийг ч батлаж байгаа аж. Тус бэлгэвч нь хайрцагтаа таван ширхгээр савлагдсан бөгөөд 12 долларын үнэтэйгээр зарагдаж эхэлжээ.