Увс нуурын хөвөөнөө аялал жуулчлалын гэр бааз байгуулав

indexДархан цаазат Увс нуурын хөвөөнөө орон нутгийн төсвийн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалын гэр баазыг ашиглалтад орууллаа.

Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг урагш хөтөлж байдаг томоохон салбарын нэг болох орон байрны үйлдвэрлэл, үйлчилгээ манай улсад үндэсний хэв шинж төрх, өвөрмөц байдлаар хөгжиж байна.

Улаангом-Увс нуурын аялал жуулчлалын бааз чиглэлийн замын устай жалганд 2х2,5 м-ийн дөрвөлжин бетон тавих, мөн жуулчны бааз, дэн буудлуудын дэд бүтцийг бий болгох, зэрэг бүтээн байгуулалтыг хийхээр Засаг дарга “Ажилтай, орлоготой Монгол хүн” мөрийн хөтөлбөрийн хүрээн дэх ажлаа хийж гүйцэтгэсэн байна. Цаашид  энэхүү амралтын газрын цахилгааны шугам татах ажлыг хийж гүйцэтгэн хувийн хэвшилд шилжүүлэн үйл ажиллагааг явуулах юм.

Ананд

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …