Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 60 км зам ашиглалтанд орлоо

34245“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баригдсан Өлгий-Хашаатын даваа чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам ашиглалтад оржээ.

Монгол улсын Азийн авто замын сүлжээнд нэгдсэн А-2 чиглэлийн гол зам болох Улаанбайшинт-Өлгий-Ховд-Манхан-Алтай-Ярант чиглэлийн авто замын нэг хэсэг болсон замын нээлтэд Зам тээврийн дэд сайд Х.Ержан, аймгийн Засаг дарга Х.Дармен болон албаны бусад хүмүүс, гүйцэтгэгч компани, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын албаны хүмүүс оролцсон байна.

Тус авто замын ажлыг БНХАУ-ын “China Gezhouba” group компани гүйцэтгэжээ.

index

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …