Таеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” зуны паралимпын наадмын паратаеквондогийн төрөлд алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав: Төрийнхөө далбааг Парисын тэнгэрт мандуулаад ирсэн. Өнөөдөр төрийн дээд одон медалиар шагнуулаад энгэрээ гялалзуулаад зогсож байгаадаа маш их баяртай байна.
Энд хүрэхэд тусалсан, дэмжсэн, миний дэргэд үргэлж хажууд минь байсан, алдаа оноог минь засаж ирсэн багш дасгалжуулагчид, найз нөхөд, дүү нар дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Одоо байгаа төвшнөөсөө илүү хичээж, хөдөлмөрлөнө. Илүү их амжилтыг гаргах болно.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …