БНСУ-ыг зорьсон олон Монгол залуу эх нутагтаа ирж, сурсан мэдсэнээрээ улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
Тэдний нэг бол дуучин С.Гантогоо. Гэрээгээр ажиллаж байсан Монгол залуу БНСУ-ын тайзан дээр дуулаад зогсож байна гэж хэн ч төсөөлөөгүй биз. Тэгвэл С.Гантогоо үүнийг л хүсч мөрөөдсөн.
Одоо тэрээр өөрийн анхны бие даасан цомгоо гаргахаар амс хийх завгүй ажиллаж байна. Энэ үеэр түүнтэй уулзаж, шинэ уран бүтээл, багшийн цалин, нөлөөлөгч хүн гэж хэн бэ, ямар байх ёстой талаар ярилцлаа.