Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо

Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт /2025.11.23-24/ Дундговь, Өмнөговь, Төв аймгийн 5 суманд бүртгэгдсэн төөрсөн, сураггүй болсон 15 иргэний эрлийн ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд оллоо.

Эдгээр иргэдийн 7 нь том хүн, 8 нь хүүхэд байсан бөгөөд малаа хариулж яваад болон автомашинтайгаа зорчиж яваад төөрч, сураггүй болсон байна.

Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 74 хүн, 13 автомашин, техник хэрэгсэлтэйгээр  ажиллалаа.

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал: Үндсэн хуулиа дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой

​ Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Ард түмний элч төлөөлөгчид өө, Төрийн эрх барих …