Авлигыг мэдээлэх 110 утсаар 74 дуудлага хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 53 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 62.3 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 74 дуудлага хүлээн авав.

Тус албанаас зохион байгуулсан “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа”, “Шударга байдлын үнэлгээ 2025”, “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-ны үр дүнг танилцуулж хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Санал болгох мэдээ

Мексик-Монголын парламентын бүлгийн ерөнхийлөгч Татьяна Тонантзин П.Анжелес Моренотой цахим уулзалт хийлээ

​  Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Мексикийн парламентын бүлгийн гишүүн А.Ундраа өнөөдөр /2025.11.25/ Мексикийн Нэгдсэн Улсын …