Стандарт, хэмжил зүйн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав

 Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хэмжил зүй, стандартчиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Уулзалтаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш “Авлигаас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр мэдээлэл өгч, стандартчиллын салбарын ил тод байдал, шударга байдлын үнэлгээ, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, мөрдөгчийн мэдэгдэл, хүргүүлсэн зөвлөмж, иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулахад мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцооны чухлыг онцлов. Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаа, Хэмжил зүйн бодлогын газрын дарга Д.Бэхбат нар стандартчиллын болон хэмжил зүйн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлж танилцууллаа.

Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчид стандартын чиглэлээр авлигаас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлж, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх, хөндлөнгийн хяналт тавих, авлигыг үл тэвчих үзэл, ёс зүйг төлөвшүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

iaac

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Британийн гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Төрийн сайд Сийма Малхотраг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын …