Автомашин, техник хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангаарай

ОБЕГ-аас автомашин, техник хэрэгслийнхээ аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
-Авто замд мөстөлт үүсч, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул гэнэт огцом тормозлох, хурд хэтрүүлэхээс зайлхийх
-Хүйтний улиралд таны тээврийн хэрэгслийн аккумуляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг хангаж, шалгах
-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлсийг авч явах
-Хөдөө орон нутагт зорчих бол цасны гинж, хүрз, хэрэгсэл болон багаж, тоног төхөөрөмжтэй явахыг сануулж байна.

Санал болгох мэдээ

Алхах “эрх“-ээ алдсан нийслэлчүүд…

Улаанбаатар хотын төвөөр алхахад явган хүний замаар биш, саад тотгорын дундуур явж байгаа мэт мэдрэмж …