Дүдү боловсролын сан, Боловсролын ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд 2026 онд хийгдэх ажлуудын талаар мэдээлэл солилцох, уулзалт, хэлэлцүүлгийг Дүдү шинжлэх ухааны музейд зохион байгууллаа.
Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газрын Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүд “Дүдү шинжлэх ухааны музей”-н үйл ажиллагаа болон 2026 онд тус байгууллагын хийхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл авч, боловсролын байгууллагууд тэр дундаа Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш сурагчдад зориулсан STEAM EXPO, Сансарын 7 хоног, Friendly maker space үйл ажиллагааг зохион байгуулахад талууд хэрхэн хамтран ажиллах, хоорондын уялдаа холбоо дэмжлэгийн талаар санал солилцлоо.
Эхний ажлыг 2026 оны 02 дугаар сарын 20-ний өдрөөс эхлүүлэн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл